Одууд

Д.Пүрэвсүрэнгийн 37 насны төрсөн өдөр бүсгүйчүүдийн сав ируулах дөхжээ

Монголын загварын ертөнцөөс тодрон гялалзан гарч ирсэн бүсгүй бол Д.Пүрэвсүрэн. Өдгөө дөрвөн хүүхдийн ээж болсон тэрээр өчигдөр 37 насны төрсөн өдрөө тун даруухан тэмдэглэсэн бөгөөд багын хоёр найзтайгаа уулзаж өдрийг өнгөрүүлжээ.Топ модель Д.Пүрэвсүрэнгийн хувьд хоёрдугаар 40 мянгатад хүүхэд насаа өнгөрүүлсэн. Аав нь Барилгын зургийн институт, ээж нь Мод боловсруулах үйлдвэрт эдийн засагчаар ажиллаж байсан. Дээрээ 2 ах, 2 эгчтэй айлын отгон охин нь юм байна.Эрх гэж бас жигтэйхэн гэнэ шүү цаа чинь.

Энэ тухайгаа тэрээр “Өнөөдөр миний төрсөн өдөр. Хайртай хоёр найзтайгаа хэдэн ч цаг ярьж суув. Нас нэмэх таалагдаж байна шүү” хэмээн бичжээ.Тэрээр Нийслэлийн 10 жилийн 24 дүгээр дунд сургууль, СУИС-ийг дүүргэн Сингапурт хэлний мэдлэгээ дээшлүүлсэн. Мөн Удирдлагын академид суралцан 2009 онд “Гоёлын даашинз” киноныхоо нээлтийн өдөр дипломоо хамгаалж орой нь киногоо нээж байсан. Жүжигчин, бизнесийн менежер мэргэжилтэй нэгэн юм байна

Анхны амьдралаа Ц.Мянганбаяртай 18 насандаа эхлүүлж, 19 насандаа ээж болсон. Түүний охин М.Мөнхжин энэ жил 18-тай. М.Мөнхжин ээжийнхээ хамгийн ойрын зөвлөгч, шүүмжлэгч бөгөөд гурван дүүгээ өсгөхөд тун их тусалж байгаа гол хүн. Ээж шигээ дэгжин хээнцэр энэ охиныг өвөө эмээ нь өсгөсөн

Пүүжээ экс нөхөр буюу алтны магнатаас салсныхаа дараа “Ер нь хамгийн хайртай хүүхэд нь манай охин. Яагаад гэвэл гэр бүлийн амьдрал хүүхэд яаж бий болдог вэ, гэдэс яаж томордог, яаж төрдөг, нярай үедээ ямар байдаг, хүүхэд яаж өлгийддөг, яаж шүд ургадаг, хөлд ордог, энэ бүх процессыг зөвхөн надтай амьдарсан он жилүүддээ л үзсэн. Тийм болохоор бид хоёр тэр хүний хувьд үнэтэй байр эзэлдэг гэж би боддог” хэмээн ярьж байв

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds