ЗөвлөгөөЭрүүл мэнд

ЭРҮҮЛ МЭНД: Эдгээр цэгүүдэд массажилж өөрийн биеийг эрүүлжүүлээрэй

Гартаа иллэг хийж инергийн хаагдсан замыг цэвэрлэн өөрийн биеийг эмчилдэг. Эртний Японы эмчилгээний арга Японы эртний урлаг болох Жинь Шин Жюүцүд хүний биед үүсэж байгаа аливаа асуудал голчлон сэтгэл 3овuнолоос үүдэлтэй байдаг гэж тайлбарладаг байна. Иймээс энэхүү сэтгэл зовинолоос ангижрах хамгийн сайн арга бол гартаа иллэг хийж энергийнхээ хаагдсан замыг цэвэрлэх гэж үздэг байна. Энэ дасгалаас үзэхэд хуруу тус бүр тодорхой нэг эрхтэн болоод сэтгэл хөдлөлтэй холбоотой байдаг байна. Тиймээс бид ямар нэгэн асуудлаас ангижрая гэвэл гартаа зөөлөн даралттай иллэг хийж өгч байх хэрэгтэй юм. Биеэ сайн мэдэрч тания гэвэл гарын даралтын цэгүүдийг сайн мэддэг байх хэрэгтэй юм хадгалж аваад үр хүүхэдэдээ зөвлөөрэй.

1. ГАРЫН ТАВАН ХУРУУ

Ерөнхийдөө бол хүний эд эрхтэн бүхэн хуруу тус бүртэй холбоотой байдаг. Тухайн эрхтэнд тулгарсан асуудалуудыг эмнэх, өвчинг нь намжаахад тусалдаг байна.

Эрхий хуруу: Эрхий хуруу нь ходоод, дэлүүтэй холбоотой байх бөгөөд хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой асуудалууд мөн сэтгэл гутралаас үүдэлтэй толгойн өвчинг намдаахад оролцдог байна.

Долоовор хуруу: Энэ хуруу нь давсаг, бөөртэй холбогддог. Энэ хуруунд иллэг хийж өгснөөр нурууны өвчин, шүдний өвчин түүнчлэн айдас, бухимдал ч арилдаг. Мөн гарын тохой, булчингийн хэсэгт үүссэн эмзэглэл ч арилдаг байна.

Дунд хуруу: Энэхүү хуруу нь цөсний хүүдий, элэгтэй холбогддог. Энд иллэг хийвэл ядаргаа, хий ханиалганд тустай байх болно. Энэ иллэг мөн уур бухимдал, цочимтгой, аймхай, тогтворгүй байдалд ч эерэгээр нөлөөлдөг.

Ядам хуруу: Энэ хуруу нь бидний элэг, бүдүүн гэдэстэй холбогддог. Мөн уйтгар гунигт автаж, сөрөг бодол төрж, эрүүлээр сэтгэж чадахгүй болсон үед энэ хуруунд иллэг хийж өгөх их тустай.

Чигчий хуруу: Чигчий хуруу нь зүрх, нарийн гэдэстэй холбогддог. Сэтгэл хөдлөлөө барих, хоолойн өвдөлтийг намдаахад тустай. Оюун ухааны хувьд өөртөө итгэх итгэлээ алдах, төөрч будилахаас хамгаалдаг.

2. ХУРУУНЫ ҮЗҮҮР

5 хурууны үзүүрүүд дээр дарж иллэг хийвэл халуурах, хоолой өвдөх зэрэг ханиадны шинж тэмдэгүүд арилдаг байна.

ДӨРВӨН ҮЕ

Хурууны 2 болон 3 дугаар үе дээр орших эдгээр 4 цэг нь бидний нүд, чихтэй холбогддог. Нүд болон чих өвдсөн тохиолдолд эдгээр цэгүүд дээр иллэг хийж илааршуулж болно. Мөн эдгээр биологийн идэвхит цэгүүд дээрээ иллэг хийдэг хүмүүс үүнийг хоолны шингэцэд сайн нөлөө үзүүлдэг хэмээн үздэг, ялангуяа хүүхдийн хоолны шингэцэд нэн тустай гэж үздэг.

ЛАНГИЙН СУВАГТ ОРШИХ ЦЭГҮҮД

Энэ хэсэгт эрхий хурууны үзүүрээс эхлээд бугуйн нугалардаг хэсэг хүртэлх бүх зай ордог. Энэ хэсэгт хэд хэдэн даралтын цэгүүд байдаг. Үүний бүх цэгүүд дээр болон зарим нэг цэгүүд дээр иллэг хийн хоолой сэрвэгэнүүлсэн, ханиаж найтаалгадаг, жихүүдэс хүргэдэг ханиадны нийтлэг шинж тэмдгүүдийг эмчлэх боломжтой. Энэ хэсэг нь нурууны нугастай холбоотой байх тул үүнийг нурууны өвдөлтийг намжаахад тустай гэж үздэг.

ЗҮРХНИЙ 7-Р ЦЭГ.

Энэ цэг нь сэтгэл санааны тавгүйтэлийг арилгахад тустай нь нотлогдсон судалгаанууд 2017 оноос бүртгэгдэх болсон. Судалгаагаар зүрх судасны хагалгаа хийлгэхийн өмнө энэ гарын иллэгийг хийлгэсэн хүмүүсийн хагалгааны талаарх сэтгэл зовинол нь эрс багассан нь ажиглагдсан байна. зүрхний 7-р цэг бугуйн нугалардаг атираат хэсэгт байрладаг. Хоёр гарынхаа энэ цэг дээр тус бүр 1 минут илж тайвшралыг мэдэрч болно.

БУГУЙН ГАДНА БА ДОТООД ЦЭГ

Энэ цэгийг олохын тулд гарынхаа 3 хурууг ашиглан буйнаасаа 1 инч доош хэмжээд бугуйн төв хэсэгт орших дотоод хаалга хэмээгддэг цэгийг олж чангахан илж өгөөрэй. Дотор эвгүйрхэх, ходоод өвдөх зэрэг хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой зарим нэг асуудалууд шийдвэрлэхэд нэн тустай байх болно. Мөн энэхүү онцгой цэг дээр иллэг хийснээр толгойн өвчин намжихаас гадна сайн ч эмчлэгддэг байна.

ГАРЫН ХОНХОР ЦЭГ

Энэ цэг нь гарын долоовор болон эрхий хуруудын хооронд орших бөгөөд энэхүү цэгт хийгддэг иллэгийг өвдөлт намдаадаг гэж үздэг. Толгойн өвдөлт, хүзүү, мөрний өвчин, шүдний өвчинд ч тустай. Мөн, 6 долоо хоногийн давтамжтай тайвшруулах эмчилээний үр дүнд өтгөн хаталттай хүний асуудал ч шийдэгдсэн байна.

ЭРХИЙ ХУРУУНЫ УГ ДЭЭРХ ЦЭГ

Энэ цэг нь бугуйн нугалардаг хэсэгт ойр, эрхий хурууны угт байрладаг цэг юм. Энэ цэг дээр даралт өгөгдсөнөөр амьсгалтай холбоотой асуудалууд болоод амьсгалын замын өвчлөлүүд илааршдаг байна. Мөн энэ цэг нь сэтгэл хөдлөлөө барьж аз жаргалтай байхад тань ч тусалж чадна.

ЧИГЧИЙ ХУРУУНЫ УГ ДЭЭРХ ЦЭГ

Алганы хамгийн том нугалаасны дээхнэ талд чигчий хурууны төгсгөлд энэ чухал цэг оршдог. Энэ цэг дээр чангавтар дарж илэхэд чих, толгой, хүзүү зэргийн өвчин намддаг. Энэ цэг дээр хийдэг иллэг нь мөн давсаг, элэг хоёрын хоорондох инергийг тэнцвэржүүлж өгдөг байна. Эцэст нь хэлэхэд, энэ цэгийн иллэг нь таныг илүү өөртөө итгэлтэй, бие даасан, хүчтэй, тэсвэр тэвчээртэй байхад тусална.

Эх сурваж: Brightside

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds