Одууд

56 Настай сагсчин Ээжийн гайхалтай түүх

Арван хэдхэн настай хүүхдүүдтэй үеийн юм шиг л гүйн харайж, тэдэнтэй тоглоно. Бие халаалтын дасгал хийж, бэлтгэл хийхдээ огт ядарч цуцахгүй, зааж сургах энэ эмэгтэйг Ж.Аяжан гэдэг. Тэрбээр одоо 56 настай. Хүүхэд байхаасаа л спортод дурлаж, сонирхон хичээллэсэн тэрбээр өдгөө 30 гаруй жил волейболын спорттой ажил амьдралаа холбоод буй.

Хэд хоногийн өмнө сагсан бөмбөгийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр түүний тоглож буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэрбээр хүмүүст “Нас бол тоо” гэдгийг батлан харуулж, олон хүнд эрч хүч, урам зориг хайрласан юм. Хэдий нас 50 гарсан ч бөмбөг залж буй техник, хурд, эрч хүч нь залуу тамирчдаас дутахааргүй. Түүнтэй анх утсаар холбогдоход ахмадын волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор ажлаасаа чөлөө авах гэж байна. Хотод очоод холбогдоно” гэсэн юм.

Тэрбээр “Фэйсбүүкт миний сагс тоглож буй бичлэг цацагдаж, надад олон хүн баяр хүргэсэн. Урмын үг хэлж, амжилт хүссэн бүх хүмүүстээ баярлалаа. Гэнэтийн юм боллоо. Би өөрөө ч мэдээгүй байсан учраас их гайхсан. Хүмүүс нас бол тоо гэдэг гоё үгийг хэлсэн байна лээ” хэмээн өгүүлэв.Тэрбээр энэ жил багаараа сагсан бөмбөгийн улсын аваргад хүрэл медалийн төлөө тоглосон боловч хүрэлийн төлөө тоглоод хожигджээ. “Улсын аваргад мундаг сагсан бөмбөг тоглодог ахмад тамирчин олон бий. Тухайн үеийн спортыг өнгөлж явсан тамирчид шүү

Миний хувьд ахмадын улсын аваргад тоглож байгаа тамирчдыг хараад биширсэн. Эхний гурван байранд орсон ахмад тамирчид бүгд залуудаа Монголын шигшээ багийн тамирчид байсан. Энэ жилийн тэмцэнд нийт зургаан багийн 60 гаруй тамирчин өрсөлдсөн. Миний хувьд 50-иас дээш насны ангилалд тоглосон юм. Бид багаараа бэлтгэлээ сайн хийсэн бол амжилттай оролцох байсан” гэдгээ хэлэв. Би тавдугаар ангиасаа волейболын спортоор хичээллэсэн. Дорноговь аймгийн Иххэт суманд социализмын үед “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Хажуу-Улааны уурхай гэж байсан. Тийм учраас аймагт байхгүй маш том спорт заал суманд маань байдаг байлаа.

Миний хүүхэд нас тэр зааланд л өнгөрсөн дөө. Тэнд мундаг сагс, волейбол тоглодог ах, эгч нарыг харж өдөр шөнөгүй сууна. Оросуудын ногоо тарьсан хашаанд хаймран бөмбөгөөр их тоглодог байсан” тухайгаа дурсан ярьсан юм. Ж.Аяжан “Би волейболын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор маргааш /2021.12.21/ Өвөрхангай аймаг явах гэж байна. Миний хувьд сүүлийн дөрөв, таван жил улсан аваргад идэвхтэй оролцож байна. Сүүлийн гурван жилд л гэхэд Говь-Алтай аймгийн нэр дээр Өмнөговьд волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд орсон. Ноднин багаараа аймгийнхаа нэр дээр тоглосон. Энэ жил Налайхын нэр дээр бас тоглоно” гэв.

Тэрбээр 800 гаруй шавьтай. Тэр дундаас сүүлийн үед “Хасу мегасторс” багт н.Төрмандах, “Хөвсгөл их үе” багийн тамирчин н.Янжинлхам нар дээд лигт тоглож байгаа аж.Волейболын спортод насны хязгаар гэж байхгүй. Аль болох спортоор бага наснаасаа хичээллэвэл өөрсдөд нь сайн. Түүний бэлтгэлд долоон настай хүүхдээс жаран настай ахмад настан хүртэл ирж хичээллэдэг байна. Тэрбээр эрүүл байхын үндэс нь хөдөлгөөн чухал. Хүн хөдөлгөөнтэй байж эрүүл байна. Тэрнээс биш сууж байгаа юм чинь өвчин өөрөө ирнэ. Тиймээс эрч хүчтэй цоглог байгаарай” гэдгийг ярилцлагынхаа төгсгөлд зөвлөсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds