Бусад

“Өгий Нуур”-ын түүхээс…

Монголчууд эрт дээр үеээс бүх юмыг амьтай, эзэнтэй гэж үзэж ирсэн бөгөөд үүний нэг илрэл нь лус, савдагийн тухай ойлголт юм. Лус хэмээх нь усанд, савдаг хэмээх нь газарт, хурмаст хэмээх нь тэнгэрт оршдог болмой. Та бидний очих дуртай, “Өгий Нуур”-ын түүхээс…

2 жилийн өмнө, Өгий Нууран дээр хоноглоод , өглөө эрт босоод гэрийн хаалга онгойлгоод гарах гэтэл, битүү манан татаж, хэд алхаад л төөрөхөөр цав цагаан болсон байлаа. Тухайн үед би мананг байгалийн хэвийн үзэгдэл гээд нэг их тоогоогүй ч, жолооч ах мань нэг сонирхолтой домог ярьж өгөв. Эрт дээр үед, баян чинээлэг айлын үзэсгэлэнтэй бүсгүй, харц айлаас гаралтай залуу 2 хайр сэтгэлийн холбоотой болж, аз жаргалтай байсан боловч, охины эцэг цэцэг цэврүү шиг охиноо, ядуу айлын хүүтэй гэрлүүлэхгүй хэмээн дургуйцаж тэр 2-ыг салгаж орхижээ.

Аргагүйн эрхэнд салахаар болсон дурлалт хосууд, үүрд нэг нэгнээ харж явах болно хэмээн, залуу нь ууланд хувирж тэр нь “Авзага Хайрхан” юм. Бүсгүй маш ихээр шаналаж, түүний сувдан нулимс урсаж тунасаар нуур болон тогтсон нь “Өгий Нуур” ажээ. Тиймээс бүсгүй хүний савдагтай Өгий Нууранд харамсалтайгаар живж өөд болсон, олон сайхан эрчүүд байдаг ажээ.

Хүний амийг авч одсоны дараа, нуур их догширч, түрлэгээрээ цогцосыг эрэг рүү түрж гарган, өөрийгөө цэвэрлэдэг гэлцдэг. Харин жилдээ 1 юм уу 2 удаа нууран дээр маш өтгөн манан татаж, уг манан нүүж явсаар “Авзага Хайрхан” уулыг бүчин, дурлалт хосууд уулздаг ажээ.

Авзага хайрханы савдаг алсаас харж байдаг учир, амарч зугаалахаар очихдоо энэ түүхийг санаж, цэвэр цэмцгэр байхад сэтгэл баясдаг бүсгүй савдагтай нуураа бүү гомдоогоорой. Suwdan Sondor

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds