Монгол

Хэрэв та нийгмийн даатгал төлдөг бол үүнийг заавал уншаарай

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр “Нийгмийн даатгалын сар бүрийн тайланг заавал манай хэлтэс дээр ирж тамга даруулан баталгаажуулдаг байсан бол үүнийг халж, нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан. Хүн болгонд цахим гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлж байгаа учраас биеэр ирж баталгаажуулах шаардлагагүй болж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, халамжийн үйлчилгээ E-Mongolia системд нэвтэрсэн. Нийгмийн даатгалын газраас шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн нь ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авах боломж бүрдсэн. Иргэд daatguulagch.ndaatgal.mn сайтаар нэвтэрч энэ үйлчилгээг авах боломжтой. Эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн бол лист авдаг. Үүнийг Эрүүл мэндийн яамтай хамтран ирэх оны нэгдүгээр сард багтаан улс даяар нэвтрүүлнэ. Листээр дамжуулан хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгодог. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ олголтыг 56 мянган иргэнд илүү олгосон байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Засаг даргын Тамгын газраас үнэмлэх тодорхойлолтоо шинээр авах, сунгуулах бол E-Mongolia системээс авах, эсвэл өөрийн төлөөллийн хүнээ илгээх боломж бүрдсэн. Цахим яам хөтөлбөрийг хичээнгүйлэн хэрэгжүүлж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds