Одууд

Э.Анандын ээж: Эмчилгээний мөнгө хаана ч хүрэхгүй эрсдэл тулгараад байна.Яах вэ ард түмэн минь

Иймээс төлөвлөгөөгөө өөрчилж, химийн эмчилгээ хийлгэж байгаа талаар бид тухайн үед мэдээлж байв. Тэгвэл БНСУ-д эмчлүүлж буй Э.Анандын биеийн байдал нь ямар байгаа талаар хүүгийн ээж Ц.Даваагаас тодрууллаа. Тэрбээр“Хүү маань зургаа дахь химийн эмчилгээндээ ороож явж байна. Зургаа дахь химийн эмчилгээ дуусаад нөхөн сэргээх эмчилгээндээ яаралтай орно. Удаан хугацаанд хэвтрийн дэглэмд байсан учраас нөхөн сэргээх эмчилгээ яаралтай хийлгэх шаардлагатай байгаа. Хэрэв яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол булчингууд нь улам суларч, буцаад алхаж гишгэж чадахгүй байх эрсдэл тэр хэмжээгээр ихсэх юм.

Өдийг хүртэл хүүгийн маань эмчилгээний зардал 234 сая гаруй вон буюу монгол мөнгөөр 560 гаруй сая төгрөг болоод байгаа. Цаашлаад дараагийн эмчилгээний зардал хэд гарахыг сайн хэлж мэдэхгүй юм. Одоо хамгийн гол тулгамдаж буй зүйл нь санхүүгийн асуудал байна. Ард түмний хандиваас гадна бид өөрсдийн бүхий л нөөц боломж, бололцоог ашигласан ч хаанаа ч хүрэхгүй байх эрсдэл тулгараад байна. Үүдэл эс гэхэд бас л донороосоо хамаараад 100 гаруй сая вон шаардагдах юм билээ.

Үүдэл эс суулгах эмчилгээ бол хэр удаан хугацаанд хийгдэж, хэр хэмжээний зардал шаардагдахыг одоогоор хэлж мэдэхгүй л байна. Хүү бид хоёр хүний нутагт хоёулахнаа байгаа учраас жижиг сажиг хүндрэлүүд гарч байгааг эс тооцвол хүүгийн маань бие сайн байгаа

Эцэст нь сайхан сэтгэлт Монголчууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Одоо жаахан л хичээвэл болох гээд л байна даа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds