Одууд

Зайран Б.Эрдэнэсан:Намайг а лдаж онож явах үед минь арыг минь дааж явсан чамдаа баярлалаа

Зөн билгийн тулаан Монголд” нэвтрүүлгийн ялагч Б.Эрдэнэсан саяхан Оросын зөн билгийн тулаан нэвтрүүлэгт оролцож шилдэг 5-д үлдсэн билээ. Тэрээр өдгөө эх орондоо ирээд байгаа бөгөөд түүний гаргасан амжилтын ард эхнэр нь байдаг гэдгийг хэллээ. Хосууд ханилаад багагүй хугацааж өнгөрөөж хоёр хүүхдийн аав ээж болцгоожээ. Зайран Б.Эрдэнэсангийн ар талыг бат хариуцдаг үзэсгэлэнтэй гэргийн зураг болоод Эрдэнэсантай бөө мөргөл болон мөрөөдөл, цаашдын зорилгын талаар дэлгэрэнгүй ярилцсныг хүргэе.

Би халх, дархадын онгод тэнгэрүүдтэй. Аавын талаас дархад, ээжийн талаас халх онгод бууж ирдэг. Манай аав Хөвсгөлийн Цэцэрлэг сумынх, ээж маань Завханы Тосонцэнгэлийн хүн. Ахын минь онгод тэнгэрүүд анх надад бөөгийн гайхамшгийг мэдрүүлсэн дээ. Ах маань ээжийн талын онгод тэнгэрийг залдаг. Ахын тэнгэрүүд надад бөөг зөв талаас нь мэдрүүлж, бөө мөргөлийг шүтэхэд хүргэсэн. Жаахан холдоод явах төдийд л санах жишээтэй. Би онгод тэнгэрээ залахаасаа өмнө ахынхаа түшээ байсан. Онгодоо албан ёсоор аваад гурван жил болж байна. Өмнө нь онгод тэнгэрээ ундаалж цайлдаг байсан. Үүнийг явган бөөлөх ч гэж ярьдаг л даа. Явган бөөлсөн үеэсээ тооцвол зургаан жил болж байна. Анх хүмүүсээс нуудаг байсан. Яагаад гэхээр энэ зүйлийг ойлгохгүй хүмүүсийн хажууд бөөлбөл солиорч байгаа юм шиг харагдах учраас нуусан л даа.

Одооны нийгэмд монголчууд маань ёс заншлаа алдаж, гээж байна. Өвөг дээдсээс захиж сургасан сургаалийг умартаж байгаа. Ийм учраас энэ зүйлсийг цэгцлэх гэж, өвөг дээдсийн сургаалийг сануулах, ёс заншлаа өвлүүлж үлдээхийн тулд олноороо заларч байгаа. Жишээлбэл, нэг бөө дээр зургаан хүн зорьж ирэхэд тэдэнд эцэг өвгөдийн сайхан сургаалийг хэлж, заагаад л өгнө. Нэг хүн сургаал сонслоо гэхэд дараагийн хүндээ хэлж л таарна. Тэгэхээр бөө бол нэг талаасаа багш. Нөгөө талаас зовлонтны хэлмэрч, золгүйтны жолооч юм даа. Ерөнхийдөө Монгол Улсаа хариас хамгаалахын төлөө, аварч үлдэхийн тулд цаг нь болсон учраас олон бөө зайран заларч байгаа гэж ойлгож болно.Нэг удам гэхэд л модны мөчир шиг маш олон салаалдаг учраас тухайн хүний аав ээж, өвөө эмээгийн талаас гэх мэтчилэн олон бөөтэй байж болно. Эдгээр удмын тэнгэрүүдээ хэн нэг нь насан туршдаа залаад, даагаад явах ч боломж бий. Миний бодлоор олон байгаа нь буруу биш. Бөөгийн шашин бол эцэг өвгөдөөс минь уламжилж ирсэн шашин шүтлэг. Лам гэхэд л үй түмэн байдаг ч хүмүүс тэр бүр лам олширлоо гэж ярьдаггүй шүү дээ. Гэхдээ энэ олон бөөгийн дунд сайн нь ч бий, муу нь ч бий. Тиймээс хүмүүс авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй.

Зарим хүмүүсийг албин тийрэн залж байна гэх яриа байдаг. Тиймээс багшилж буй хүмүүс шавь нарынхаа төлөвшлийг маш сайн харж, төлөвшүүлэх хэрэгтэй. Хэрвээ тухайн хүн төлөвшилгүй бол онгод тэнгэрээ залаад, бусдын сайн сайхны төлөө зовлонг нь нимэглэнэ гэж хэзээ ч байхгүй. Жирийн хүмүүс жинхэнэ бөө, эсэхийг энгийнээр таньж мэдэх арга байгаа. Жишээлбэл, жинхэнэ онгод тэнгэр идэр есийн хүйтэнд хэдэн цаг ч суусан чичирж даарахгүй, яахав дөнгөж онгодоо авсан хүмүүст бүрэн сууж амжаагүй бол багахан чичрэх тохиолдол байж болно. Аль эсвэл зүү, тэвнээр хөл рүү нь хатгаж, шалгаж болно л доо. Энэ тохиолдол жинхэнэ онгод тэнгэр ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй. За тэгээд өөр олон арга бий. Онгодын үнэр гэж бий. Тэд бүгд өөрсдийн гэсэн өвөрмөц үнэртэй учраас үнэрээр нь таньж болох л юм. Гэхдээ жинхэнэ, эсэхийг энгийн хүмүүс ялгахад бэрх шүү.Аав ээж нь анх бөө болохыг нь дэмжээгүй гэсэн. Яаж зөвшөөрүүлсэн бэ?

Хамгийн том ах сахиус шүтээн авчихсан болохоор нэг айлаас хоёр хүн бөө болно гэхээр түвэгшээж, зөвшөөрдөггүй байсан. Намайг “Ажил төрлөө хийж, энгийн хүнээрээ бай” л гэдэг байсан. Хамгийн гол нь хүн хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр гэрийнхэн маань ч ойлгож, хүлээн зөвшөөрсөн.Тэнгэрийн улаач ямар байх ёстой вэ. Баримтлах ёстой дэг жаяг байдаг уу?Байлгүй яах вэ. Баримтлах ёстой дэг жаяг нэлээд бий. Наад зах нь хараал хийж болохгүй, бусдын сэтгэл зүрхийг эргүүлж, ховсдож болохгүй. Ер нь улаач хүний баримтлах ёстой хамгийн чухал зүйл нь бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ зүтгэх хэрэгтэй. Өөрийн эрх ашгийн төлөө онгод тэнгэрийнхээ хүчийг ашиглах болон мөнгө олохын төлөө үйл хийх асуудал байж болохгүй. Миний хувьд эдгээрийг баримтлахаас гадна эрэгтэй, эмэгтэй хүмүүс хэн нэгний зүрх сэтгэлийг ховсдуулж өөрийн болгох хүсэлтэй байвал би тийм үйл хэзээ ч хийхгүй. Үүндээ бат зогсдог. Харин тэрний оронд сэтгэлзүйн засал хийгээд, сайхан ярилцаад, үнэхээр хэн нэгэнд хайртай бол түүнийгээ илэрхийлэх тухайд хэлэлцэж болно.

Тэнгэрийн барлаг, улаач хүмүүнийг тэнгэр, газрыг холбодог ариун хүмүүс гэж үздэг юм билээ. Нөгөөтэйгүүр хүмүүсийн зовлонг нимгэлж, өвчнийг анагааж, тэдний бүхий л шаналал зовлонг өөр дээрээ мэдэрдэг гэлцдэг. Танд улаач байх энэ хувь тавилан бэрх санагддаг уу. Эсвэл сайхан байдаг уу?Хүмүүс багш, сэтгүүлч, зураглаач гэх мэт олон төрлийн ажил мэргэжилтэй байдаг. Үүнтэй адил улаач болсныгоо би нэгдүгээрт, ажил мэргэжил гэж хүлээж авдаг. Хоёрдугаарт, хамгийн анх бөө болохдоо өөртөө эргэлзэж байсан үе байдаг ч одоо бол энэ хувь тавилангаараа гоёж, бахархахаас биш гуньж гутрахгүй. Энэ бол тэнгэрийн хувь тавилан учраас сайхан санагддаг. Хийсэн үйл минь хүндээ хүрч, ажил үйлс нь бүтэмжтэй явааг харж, сонсож энерги авах шиг жаргал байхгүй.Тэнгэрийн үйлээс гадна хувь хүнийхээ талаас хийхийг хүсдэг зүйл байдаг уу. Таны мөрөөдөл юу вэ?

Мэдээж хүн л юм чинь сайн сайхан амьдрахыг хүснэ. Хүмүүсийн зовлон шаналалыг хугасалах үйлд энэ яваа нас минь хүрэхгүй ч гэсэн чадах чинээгээрээ тус дэм болоод л явна. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэдэг шиг яваандаа гэрэл зургийн студитэй болно гэж мөрөөддөг. Хүн чинь мөрөөдлөөр жигүүрлэж амьдардаг биз дээ. Бас манайхан Оросын зөн билэгтнүүдийг мундаг гэж боддог. Гэхдээ монголчуудын маань зөн мэдрэхүй хүчтэй гэдгийг баталж харуулна гэж боддог. Төлөвлөсөн зүйл бий.Мэдээж олон хүнд үйл хийж, тус дэм болоход өөрт тань маш их эрч хүч, энерги шаардлагатай байх. Та биеийн болон сэтгэлийн эрч хүч, тэнхээ тамираа хаанаас олж авдаг вэ?Намайг гээд итгэл өвөрлөөд ирсэн хүмүүс инээмсэглэл тодруулаад, баярласнаа илэрхийлээд явах үед буцаад надад эрч хүч, энерги ирдэг.Та шавь босгож байгаа юу. Зарим хүний үзэл бодлоор гарын ганц, хоёр шавьтай байхыг илүүд үздэг юм билээ.

Хүн хүний бодол өөр. Надад шавь байгаа. Яваандаа эх орондоо маш их зүйл хийнэ гэдэгт итгэлтэй байдаг. Зуу, хоёр зуун шавь босгох нь юу юм, хорь гучин шавь босгоход болно гэж боддог. Яагаад гэхээр хэн нэгний хүч тухайн хүмүүст тус дэм болог л дээ. Бөөгийн шашинд хэмжих нэгж байхгүй. Асар том ертөнц шүү дээ. Бидний өвөг дээдэс аль эрт дээр үед хүний гэрлэн бүрхүүлийг судалдгаа судлаад, яаж сэргээх талаар нээчихсэн л юм билээ. Би энэ талаар одоо судалж л байна. Бөөгийн хүч тэнхээ, чадлыг хэмжих аргагүй.Сүүлийн үед хорт хавдартай, харшилтай хүмүүс олширч байна. Тархины даралттай, зүрхний гажигтай хүүхэд их төрж байна. Энэ бүхэн байгалиасаа холдсонтой л холбоотой. Тиймээс нэг хэсэг нь техник, технологийн хөгжил дэвшилдээ анхаарч байхад нөгөө хэсэг нь өв соёлоо хамгаалж, авч үлдэх хэрэгтэй. Энэ хоёр зүйлийг ижил түвшинд л авч явах ёстой гэж боддог.

Онгод түшээдээ маш их итгэдэг, улаачаа маш их хайрладагХэмжих аргагүй энэ их хүч тэнхээг хаанаас олж авдаг юм бол?Огторгуй, байгаль дэлхий, лус савдаг, галаас асар их энерги ялгардаг. Энэ бүхнээс эрч хүчээ авдаг, яг л бид нар галаас дулаацдаг шиг. Бас үнэрээр хооллож, чадал тэнхээгээ авдаг.Бөө, зайрангуудын дунд тэнгэрийн шүүлт гэж байдаг гэсэн. Одоо тэнгэрийн шүүлт болж байгаа юу, үүний ач холбогдол нь юу юм бол?Би мөнх хөх тэнгэрийн үйлийг мэдээлэхүйц эрх мэдэлтэй хүн биш. Тэр зүйлийг өмнөөс нь мэдэмхийрч яриад яахав. Гэхдээ тэнгэрийн шүүлт гэдэг зүйл болох нь болж байгаа. Энэ бол илт мэдэгдэж байгаа л даа. Найман жилийн өмнө бөө мөргөл маш эрчимтэй дэлгэрч байсан бол одоо асар цөөрч байгаа. Худлаа үнэн ч юм уу, аль эсвэл хоёр гурван жилдээ буулгачихаад больчихсон зэрэг бүхий л бөө зайрангууд шүүлтэнд орж байгаа. Цаг хугацаа асар их зүйлийн шүүлт, шалгуур болж байна.

Зарим хүмүүс онгод тэнгэрээ янз бүрийн шалтгаанаар авахгүй тохиолдол гардаг шүү дээ. Авахгүй байхаар ажил үйлс нь бүтэхгүй, өвчин зовлон ороох тохиолдол цөөнгүй. Онгод тэнгэрээ залж аваагүй ч ажил төрлөө хийгээд, эрүүл саруул амьдрах боломж байдаг уу?Бөө хүмүүс энэ талаар хааж болдог, болдоггүй, үе давуулдаг, унтуулдаг гэх мэтээр ярьдаг. Гэхдээ миний бодлоор онгод тэнгэрээ авах ёстой хүн нь авах л хэрэгтэй. Удамд нь сахиусан тэнгэр ирж байхад тосоод авч чадахгүй бол ямар хэрэг байх билээ. Ер нь бирд гээд л бодчих. Хүслийг нь биелүүлэх гээд бирд гараад ирж байхад чинь хаяад явдаг тэнэг хүн байдаг юм уу. Өөрийнхөө жаргалыг бодоод удамдаа зовлонг нь тээлгэж байвал тэр тэнэг хүн л болно. Би удмынхаа, ард түмнийхээ төлөө сайн сайхан үйл хийе гэсэн эрмэлзэлтэй байсан учраас онгод тэнгэрээ залж авсан. Сайхан шүү. Би онгодоо залж авахаасаа өмнө өөр ертөнцийн хүн байсан. Энгийнээр жишихэд бурхан чөтгөр хоёр юм даа. Чөтгөр байж байгаад бурхан болсон гэж үзэж болно. Улаач болсноороо золиослогдох зүйл бий юу?

Байна аа. Жирийн хүмүүс өөрсдийнхөө хүссэнээр амьдрах боломжтой. Гадаад явбал явна, суръя гэвэл сурчихна. Гэтэл улаач хүн энэ бүх зүйлийн заримаас татгалзах, хувь хүнийхээ хувьд хүссэн ч тэнгэрийн үйлд баригдаж, хийх боломжгүй байх тохиолдол гардаг. Нэг үгээр хүн амьдралаа золиослоод сахиусныхаа амьдралд орсон гэсэн үг юм даа.Онгод тэнгэр, улаач нар түшээтэй байдаг. Түшээ хүний үүрэг нь юу вэ?Энгийнээр хэлбэл орчуулагч. Тухайн онгодыг түшдэг, тулдаг бүх зүйлийнх нь арыг даадаг хүнийг түшээ гэдэг. Ер нь онгод түшээдээ маш их итгэдэг, улаачаа маш их хайрладаг. Тийм болохоор түшээ хүн онгодынхоо итгэлийг дааж чадахуйц, ёс жаягтай хүн байх хэрэгтэй.Монголд гэр бүлийн салалт их байна, хүүхэд эцэг эхийн бүтэн хайр, халамжинд өсч чадахгүй байна гэх мэтчилэн мэдээ мэдээлэл их гарч байна. Статистик баримт ч бий. Хүмүүс насан туршийн ханиа сонгохдоо юуг нь анхаарах хэрэгтэй байдаг вэ. Энэ тал дээр зөвлөгөө өгөөч?

Эцэг өвгөдийн үеэс эмэгтэй хүний хатан ухаан, эр хүний хаан ухаан хэмээн ярьж, үр хүүхдэдээ захиж, сургаж ирсэн. Би залуу хүнийхээ хувьд яръя л даа, эмэгтэйчүүд ямар нэгэн эрэгтэй өөрийг нь жинхэнээсээ хайрлаж байгаа, эсэхийг нь мэдэхийн тулд сорио тавиад үзэх хэрэгтэй. Олон ааш гаргаж, ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь харах, найзаараа таниулах ч юм уу туршиж, сорих зүйл зөндөө. Гэхдээ хамгийн гол нь хүмүүс үерхэж нөхөрлөж байж л нэгнээ таньж мэддэг. Зарим хосууд биесээ таниагүй үедээ яаран хүүхэдтэй болж, дараа нь салах тохиолдол их байна. Эцсийн эцэст ихэнх тохиолдолд эмэгтэйчүүд, хүүхдүүд хохироод л үлддэг. Надаар хань ижлийн талаар үзүүлж, харуулах гээд ирсэн хүмүүсийн хүүхдийг харахад хэцүү байдаг.

Би аав ээжээсээ тавуулаа. Хоёр ах, хоёр эгчтэй. Аавыг маань Буянтогтох, ээжийг Баттогтох гэдэг. Анхбаяр, Баярсан, Аззаяа, Зулзаяа гэсэн сайхан ах, эгчтэй хүн дээ, би. Анх сахиусаа гэр бүлийнхээ төлөө залж байсан бол дараа нь удмынхаа төлөө гэж ухамсарласан. Үүний дараа дан ганц удмынхаа төлөө биш ард түмнийхээ төлөө байх ёстойгоо ойлгосон доо. Би программист мэргэжилтэй, найз бүсгүйтэй.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds