Одууд

Б.Болороо Онигоонд оржээ.Ингэнэ гэж даанч сансангүй дээ

Төлөвлөгөөт кесор хагалгаанд орж охиноо төрүүлнэ гээд л Монгол хүн болсон хойно сайн өдөр судар хараад л тэр өдрийг товлолоо. Тэгээд төрөхөөсөө өмнө нэг үеэлдээ охиныгоо төрүүлээд 7 хоноод ажилд орноо 7 хоног гам барихад болох байлгүй гэж хэлсэн юм. Гэтэл тэр эгч маань аймар уурлаад л чи одоо хүүхэд төрүүлэхийг хүндэрч хөнгөрөхтэй адилхан гэж бодоод байгаа юмуу тэр нялх амьтныг хаяж ажилд орно гэж юу байдын гэснээ заза одоохондоо ингээд том ярьж л бай төрснийхөө дараа ингэж ярьж байснаа бодоод өөрийгөө шоолно оо гээд инээдэг юм байна кк.

Орой нь ээжид бас хэлсэн чинь ээж жуумалзаад шоолонгуй хараад дугарсангүй. Нөхөр болохоор хайр нь чадна аа миний хань ажилд ор ор гээд л намайг их дэмжээд хажууд хамт лаг лаг юм мөрөөдөөд ярьж байсын ккк. Яахавдээ юу ч мэдэхгүй хоёр гар дөнгөж төрсөн хүүхэд өөрөө идэж уугаад бааж шээгээд, өвдөх өлсөхөө хэлчихдэг, уйлахгүй инээгээд хэвтэж байдаг юм шиг л санахгүй юу ккк.

Бас болоогүй ээ би чинь нөхөртөө хоёулаа шинэ жилээр орой нь гарна шүү талбай дээр он гаргаж үзээгүй нтр гээд л лаг лаг юм ярьж гарсаан ккк.Тэгсэн яасан төрсөн чинь хөхүүлэх нь битгий хэл хөхөө сааж чадахгүй, ам нь ангалзаад уйлж байсан нялхыгаа дагаж уйлаастай амьтан, юун 7 хоноод ажилд орох хагалгааны оёондоо болоод гэдгэр ч явж чадахгүй хүн байсан ккк. Тэгээд хамгийн инээдтэй нь нөгөө талбай дээр он гаргана нтр гэж томорч байсан хүн чинь он солигдох үед хөх ззангираад, горьдоод халуураад зангираагаа ээжээр гаргаж байна гэж баахан нухуулаад амьтан болж байлаа шд.Одоо ээж охины төрсөн өдөр дөхөхөөр, шинэ жил дөхөхөөр тэрийг ярьж шоолдог юм ккк.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds