Бусад

“Гэр” адал явдалт аймшгийн өгүүллэг 1-р хэсэг

Хонх дамарны дуу тачигнаж энэ тэндгүй хүмүүсийн гашуудсан царай харагдах нь тийм ч таатай байхгүй нь мэдээж. Энэ бол Баяраа гэх хүүгийн ажил явдал болсон нь энэ аж. Аав ээж нь ганц хүүгээ энэ хорвоод ирчхээд ийм хурдан буцаад явна гэж санаагүй билээ. Зуныхаа амралтаар Аав ээждээ ирэж амрах гэсэн болов ч харамсалтай нь ийм зүйл болсон нь тоогүй. Баяраа хүү амралтаараа хөдөө аав ээждээ ирэхэд аав ээж нь хүүгээ нүүр дүүрэн инээмсэглэлтэй угтан аваад аав Хүдэр нь

  • -миний хүү сайн явж ирсэн үү хичээл ном нь сайн биздээ гэхэд
  • -Сайн байгаа харин хотод байхдаа та хоёрыгоо их санлаа хүү Баяраа гэхэд ээж Тунгалаг
  • -Ишш миний хүү саяхан л хөлд ороогүй мөлхөж явсан санагдах юм одоо ч том эр болждээ гэж хэлэн зулай дээрээс нь үнрэллээ. Орой болж Баяраа унтхаар хэвтэхэд Аав нь
  • -Маргааш хоёулаа өөрсдийнхөө шүтэн тахиж ирсэн урд уулан дээрээ гарна одоо миний хүү унтаж амар хол замд ядраа байлгүй гээд хацар дээр нь үнсээд гэрлээ унтраалаа. Баяраа ч мөн хол замд ядарсан бололтой нүдээ аниад л унтаж орхилоо. Маргааш аав нь
  • -Баяраа миний хүү босоорой хөдөөний хүн чинь ингэж их унтаж болдоггүй юм шүү дээ гэж хэлэхэд Ээж тунгалаг нь
  • -За яахав дээ хүү минь ядарсан юм байлгүй дээ жоохон унтаг гэхэд Хүдэр

-Нар мандахаас өмнө урд уулан дээр гарна би ч удаан гарсангүй хүүгээ ирэхээр нь хамт гарна гэж бодоод түрүүн гарах гэж байгаад больчихсан юм аа алив чи нэг цай идээний дээж бэлдээтхээч бид хоёр аваад овоондоо өргөчихөөд ирий гэхэд Тунгалаг -тэгий одоохон бэлдээд өгий хө гэлээ. Энэ үед баяраа ч мөн нойрноосоо сэрэн босож хувцаа өмсөөд явах гэтэл ээж нь -өө миний хүү овоон дээр гарах гэж байж ийм хувцастай ч дэмий биздээ харин ээжийхээ оёсон дээлийг өмсөөд яав гээд авдраа уудлан вааданд боосон шинэ дээлийг гарган ирээд хүүдээ өмсөглөө. Баяраад ч мөн захиалсан юм шиг л таарч аав нь

-аа миний хүү ч гангарч өглөөдөө хаха гэж инээн хэлээд за явий миний хүү нар мандах нь гэж хэлээд хаалгаар гарлаа араас нь ч Баяраа гараад аавтайгаа хамт урд уулын зүг алхлаа. Нар мандахын өмнөхөн тэд урд уулын оройд гарч ирлээ. Хүдэр овоогоо гурав тойроод авч ирсэн цай идээнийхээ дээжийг овоондоо өргөөд Баяраад хандан -За миний хүү энэ уул бол бидний өвөг дээдсийн шүтэн тахиж ирсэн уул юм шүү энэ уулыг цаашид миний хүү шүтэж явах ёстой энэ ууланд аав нь анх 16тай байхдаа гарч байлаа түнээс хойш бараг 20 гаруй жил болжээ одоо энэ ууланд миний хүү хүссэн үедээ энэ уулан дээр гарч болон шүү миний хүү гэхэд -за ойлголоо аав гэхээс өөр юм хэлсэгүй чимээгүй эргэн тойрноо харан зогсоно. Удалгүй аав нь

  • -Баяраа миний хүү хоёулаа буух уу гэж асуухад
  • -тэгий тэгий гэж Баяраа хэллээ. Тэр хоёр удалгүй уулнаас буугаад гэрийнхээ зүг алхлаа. Удалгүй гэртээ орж ирхэд Тунгалаг
  • -Та хоёр яваад ирэв үү гэхэд Хүдэр
  • -Тэглээ хө хүүгээ уулан дээр гаргачихлаа
  • -болждээ өнөөдөр малаа хааш бэлчээх үү хө гэж Тунгалаг асуухад Хүдэр
  • -Харин ээ хө хойшоо гаргах уу ургаш гаргах уу өчигдөр урагшаа гаргасан юм чинь өнөөдөр хойшоо гаргасан нь дээр байхаа гэхэд
  • -тэгсэн нь дээр дээ хө гэж тунгалаг хэллээ. Хүдэр цайгаа ууж дуусгаад малаа хойш бэлчээгээд араас нь явах гэтэл Баяраа
  • -Ааваа би хамт явж болох уу гэхэд Хүдэр зөвшөөрч хүүгээ Өөрийхөө Номхон бор морин дээр суулгаад өөрөө туйлдаг Хүрэн мориндоо мордон малынхаа араас давхиулан явж одлоо. Уулын бэлд ирэхэд
  • Дээшээ нэлээн өгсүүр газар ирэхэд Баяраа

-энэ одоо юу вэ би морио сайн унаж сураагүй байгаа шүү дээ энэ өөд моритойгоо гарах юм бол би лав мориносоо унах юм байна ядаж байхад аав аль эрт дээшээ гарчихсан би одоо морио хөтлөөд л дээшээ гарахаас гэж бодон мориносоо буугаад цулбуураас нь хөтлөөд дээшээ мацаж гарлаа. Удалгүй амьсгаадаж амрахаар хадан дээр суулаа. Дээшээ хараад

-уул давах ч болоогүй байгаа юм байна даа аав намайг хүлээж байгаа болов уу эсвэл зүгээр гэр лүүгээ харих уу гэж бодон -заза энэ хүртэл ирсэн юм чинь буцахгүй ээ гэж морио хэтлэн дээшээ алхлаа. Баяраа бол нэг зориглосон бол хэзээ ч буцдаггүй хүүхэд аж.Энэ үед Хүдэр

  • хүү минь ясийн бол наашаа гарсан бол ирэх хугацаа болсон баймаар юм да эсвэл буцаад гэр лүүгээ харисан юм болов уу аа харисан байлгүй дээ одоо болтол ирэхгүй байгааг бодоход гээд малаа эргүүлэн цааш явлаа. Энэ үед Баяраа
  • -За одоо жоохон л үлдлээ морь минь тэсээрэй гэж хөлсөө арчин моритойгоо ярин явсаар. Хагас цагийн дараа гэхэд Баяраа уулын орой дээ гарч ирэв. Гарч ирээд эргэн тойрноо харвал энд тэндгүй мал бэлчих нь харагдлаа. Баяраа

-манай мал аль нь юм бол гэж бодож байна за энэ хойшоо яваа байлгүй дээ гэж дотроо бодон мориндоо мордож аавынхаа эсрэг зүг рүү давхилаа нэлээн явсаны эцэст нь нэгэн толгод давхад цаана нь эсгий бүрээс нь сэмэр ч урагдсан нэг жижиг гэр байх нь Баяраад харагдлаа Баяраа ч баярлана -Ээ ашгүй дээ айл байна гээд мориндоо мордон давхилаа. Гадаа нь ирэхэд нохой байсангүй тэр ч байтгуай малын хэвтэр юу ч харагдсангүй Баяраа ч юм бодсогүй морио уяаж орхиод хаалганы дэргэд ирээд хоолойгоо засан дуу өгөөд гэрт орлоо. 1-р хэсэг төгсөв.

Leave a Reply

Your email address will not be published.

Back to top button

ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УНШИХ БОЛ МАНАЙ ХУУДСАНД Like ДАРЖ НЭГДЭЭРЭЙ БАЯРЛАЛАА... ЛАЙК ДАРСНЫ ДАРАА Энэ хуудас 25 секундын дараа АВТОМАТААР алга болно.


This will close in 25 seconds